Оюутны холбооны зорилго:
Политехник коллежийн оюутны холбооны зорилго нь оюутны эрх ашгийг хамгаалах, хөгжил оролцоог дэмжих, сургуулийн амьдралыг идэвхжүүлэхэд оршдог.
Оюутны холбооны гишүүд өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ оюутнуудын санаа бодол дуу хоолойг удирдлагад хүргэж, сургуульдаа эерэг өөрчлөлт авчрах зорилготой. Мөн олон нийтийн үйл ажиллагаанд идвэхтэй оролцон бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх хүсэлтэй байдаг.
- Оюутны эрх, ашиг сонирхлыг хамгаалах
Сургалтын орчин, үнэлгээ, дотуур байр, тэтгэлэг зэрэгтэй холбоотой асуудлаар оюутны дуу хоолойг төлөөлөх. - Оюутны оролцоог нэмэгдүүлэх
Сургуулийн удирдлага, багш нар, оюутнуудын хоорондын харилцааг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих. - Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагааг хөгжүүлэх
Уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээ, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх. - Мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Үйлдвэрлэлтэй танилцах, дадлага, ажил олгогчтой холбох арга хэмжээ зохион байгуулах.
Оюутны холбооны үйл ажиллагааны чиглэл:
- Оюутны эрх, ашиг сонирхлыг хамгаалах
Сургалтын орчин, үнэлгээ, дотуур байр, тэтгэлэг зэрэгтэй холбоотой асуудлаар оюутны дуу хоолойг төлөөлөх. - Оюутны оролцоог нэмэгдүүлэх
Сургуулийн удирдлага, багш нар, оюутнуудын хоорондын харилцааг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих. - Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагааг хөгжүүлэх
Уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээ, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх. - Мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Үйлдвэрлэлтэй танилцах, дадлага, ажил олгогчтой холбох арга хэмжээ зохион байгуулах. - Багш-оюутан харилцаа, анги танхимын нөхцөлийг сайжруулах.
- Үндэсний болон олон улсын баяр ёслолуудыг хамтран зохион байгуулах.
- Оюутны холбооны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
- Хурал, уулзалт, зөвлөлдөх форумуудыг зохион байгуулах.
- Оюутнуудын санал хүсэлтийг сонсох, хэрэгжүүлэх.
Сургуулийн орчинд хийж буй ажлууд:
- Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг танилцах үдэшлэг хөгжөөнт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан.
- Багш нарын баярын өдөрлөгт зориулсан урлагын тоглолт болон угталтын үйл ажиллагаа дурсамжын хичээл зэргийг зохион байгуулж ажилласан.
- Сургуулийн орчинд дээрэлхэлт болон маргаан үл ойлголцол болохоос сэргийлэн завсарлагаан бүрт хичээлийн орчноор анхаарал тавин явах ажлыг гишүүдийн өдөр тутмын үүрэг болгон ажилладаг.
- Сургуулийн орчин дахь электрон тамхины асуудлыг бууруулах зорилготой хэд хэдэн ажлыг хийсэн. Үүнд:
- Суралцагчдад зориулан хор уршигийн талаарх мэдлэг олгох постер мэдээлэл видео контент хийж сошиал орчинд байрлуулсан.
- Сургуулийн ойр орчимд электрон тамхи хэрэглэж буй хүүхдүүдэд сануулга өгөн анхааруулна.
- Сургуулийн дотоод орчин буюу багш сурагчдын нүдэнд ил тод өртөхүйц байдлаар электрон тамхи хэрэглэсэн тохиолдолд хурааж авах, цаашлаад нийгмийн ажилтан болон сургуулийн удирдлагад мэдэгдэх.
- Сурагчдаас хурааж авсан электрон тамхийг тус бүрд анги нэрийг нь бичин жижиг савалгаанд савладаг. - Баяр ёслол болон тэмдэглэлт өдрүүдэд мэдээлэл ханын сонин болон постер видео контент хийж олон нийтийн сүлжээнд байршуулдаг.
- Оюутнуудын хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломжыг нэмэгдүүлэн урлаг болон спортын тэмцээнийг удаа дараа зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
- Сургуулийн орчинд оюутнууд эмх цэгцтэй ёс бус үг хэллэг үйлдэл гаргахгүй байх тал дээр анхааран эерэг өөрчлөлт авчрах зорилготой ажиллаж байгаа.
|
№ |
Нэр |
Албан тушаал |
Анги |
|
1 |
Содцэцэг |
Тэргүүн |
МТ – 2 |
|
2 |
М.Өсөх-оргил |
Дэд тэргүүн |
УММУЗҮ – 2 |
|
3 |
Б.Тунгалаг |
Дэд тэргүүн |
МАЭЗ – 2 ТБ |
|
4 |
Н.Баянжаргал |
Арын алба хариуцсан гишүүн |
МАЭЗ – 3 ТБ |
|
5 |
А.Тэнгис |
Салбар зөвлөл ахлагч |
ХП – 2 |
|
6 |
Б.Тэргэл |
Спорт хариуцсан гишүүн |
УММУЗҮ – 2 |
|
7 |
Б.Бат – Эрдэнэ |
Спорт хариуцсан гишүүн |
УММУЗҮ – 2 |
|
8 |
М.Чинзориг |
Урлаг хариуцсан гишүүн |
ГАГ – 3 |
|
9 |
Б.Анар |
Спорт хариуцсан гишүүн |
УММУЗҮ – 2 |
|
10 |
М.Бямбадулам |
Хэвлэл мэдээллийн алба |
МТ – 3 |
|
11 |
Мөнх – Энэрэл |
Хэвлэл мэдээллийн алба |
МТ – 3 |
|
12 |
Н.Наранбаяр |
Хэвлэл мэдээллийн алба |
МТ – 3 |
|
13 |
Н.Билгүүн |
Урлаг хариуцсан гишүүн |
УММУЗҮ – 1 |
|
14 |
П.Отгончимэг |
Арын алба |
МАЭЗ - 2 |
|
15 |
Э.Норов |
Арын алба |
МАЭЗ – 1 |
|
16 |
Г.Өсөхбаяр |
Арын алба |
УММУЗҮ – 1 |
|
17 |
Г.Зулцэцэг |
Нарийн бичиг |
МТ – 2 |
|
18 |
Ц.Долгион |
Арын алба |
МТ – 1 |
|
19 |
Э.Сайнхүү |
Хэвлэл мэдээллийн алба |
ХАБЭА – 2
|
|
19 |
М.Сарцэцэг |
Нарийн бичиг |
ОБО – 2 |
|
20 |
Б.Дөлгөөнхэрлэн |
Арын алба |
МТ – 1 |
|
21 |
Ц.Уранзаяа |
Урлаг хариуцсан гишүүн |
ОБО – 3 |
|
22 |
Б.Батцэцэг |
Спорт хариуцсан гишүүн |
ОБО – 3
|
|
23 |
Г.Ундрал |
Нарийн бичиг |
МТ – 1 |
|
24 |
У.Мөнх - Эрдэнэ |
Спорт хариуцсан гишүүн |
Гаг – 3 |