Бидний тухай

Төв аймаг дахь Зуунмод хотын Барилгын техник мэргэжлийн сургууль анх Улсын дээд тусгай дунд техник мэргэжлийн боловсролын хороо, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны 1980 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 404/353 тоот тушаалаар Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн харъяанд салбар сургууль нэртэйгээр салбарын эрхлэгч 1, мастер багш 2, 60 сурагчтайгаар байгуулагдсан.

Тус сургууль аймгийн хэмжээнд баригдаж буй барилгуудыг тус аймгийн барилгын байгууллагуудаар дагнан гүйцэтгүүлэхийн тулд уг байгууллагуудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зорилготойгоор 1983 оны Аймгийн Намын хороо, Гүйцэтгэх захиргаа, Барилгын материал үйлдвэрийн яам, Ардын боловсролын яамны саналыг үндэслэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Төв аймгийн Зуунмод хотын Барилгын Техник Мэргэжлийн Сургууль байгуулагдсан.

Улмаар 1993 оноос Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон өргөжиж, Монгол улсын боловсролын хөгжлийн 2007-2015 он хүртэлх мастер төлөвлөгөөн дээр тулгуурлан сургуулийнхаа мастер төлөвлөгөөг 2014-2018, 2019-2024 он хүртэл боловсруулан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн хүчин чадал, барилга байгууламж

 Өнөөдөр тус ПК нь 59 багш, ажилтантай Нэг ээлжиндээ 600 гаруй оюутан, суралцагч хичээллэх хүчин чадалтай, 4044.6 м2 ашигтай талбай, 11 хичээлийн танхим, 2 лаборатори, спорт заал, номын сан, урлагийн танхим бүхий хичээлийн 1 байртай. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн дадлага явуулах орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий 6 дадлагын танхим, 120 оюутан хүлээн авах хүчин чадалтай дотуур байртай.           

1992 оноос “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

Түүхэн 41 жилийн хугацаанд барилга  үйлчилгээний чиглэлээр  9500 гаруй мэргэжилтэй ажилтанг сурган хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан байна.

  • Хуваалцах: