Төв аймаг дахь Политехник коллежийн 2026-2030 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөний 3 дугаар чиг үүрэг “Нийгмийн түншлэлийн хүрээг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” зорилтын хүрээнд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежментийг сайжруулж, ажил олгогч, ажилтан, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагатай хамтран нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээгээ нэмэгдүүлэн ажиллаж байна.
БНСУ-ын BAND FOR GOOD NGO, KUMSUM академитай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БНСУ-д мэргэжлийн багш нарыг богино хугацааны сургалтад хамруулан, хөгжүүлэх, дадлага сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэмэгдүүлэх, түншлэгч ААНБ-уудтай хамтран оюутан суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлан, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, багш-инженер-техникийн ажилтны солилцоо хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.
Тус сургууль 2025-2026 оны хичээлийн жилд нь нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд нийт 68 аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна.
Инжнерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж: 27,9%
Үйлчилгээ: 35,2%
Төрийн байгууллага: 25%
Олон улсын байгууллага: 11,9%