Төв аймаг дахь Политехникийн коллежийн захирал Б.Жаргалмаа сумын Засаг дарга Д.Батсуурь нар 2026 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
Гэрээнд Политехникийн коллежийн 2026 оны өвлийн элсэлтийн "Малчин" мэргэжлийн ангид сумын 34 малчин, мал бүхий иргэдийг орон нутагтаа суралцуулж, мэргэжлийн үнэмлэх олгох талаар 2 тал харилцан саналаа тусгалаа.
