2026 оны 10-р сарын 02-ны өдөр Олон Улсын ахмадын баярын өдөр тохиож байна.
Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Төв аймаг дахь Политехник коллежоос улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе