2026-2027 оны хичээлийн жилд шинээр элссэн суралцагчдад сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, нийтээр хэрэгжүүлэх сургуулийн дадал, суралцагчийн дүрэм, журам, хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг суралцагчдад таниулах, сурталчлах, эерэг манлайлалтай суралцагч, багш, ажилтныг алдаршуулан сурталчлах зорилготой "Эерэг хандлагатай сургууль" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд мэргэжлийн 1-р ангийн суралцагчид хамрагдан, сургууль, багш нараа хүндэтгэн дээдэлж,эрдэм мэдлэгийг эрхэм болгон, сахилга бат, ёс зүйг чанд сахиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн суралцахаа тангараглалаа.