Төв аймгийн Мэргэжлийн болон Техникийн боловсролын салбарын суралцагчдын дунд зохион байгуулагдсан "Гагнуур, Хоолны үйлчилгээ" мэргэжлийн "УР ЧАДВАР 2026" уралдаан Төв аймаг дахь Политехник коллеж дээр 2026 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд дараах суралцагчид амжилт гаргалаа.
Гагнуур:
1-р байр Э.Энхбаатар \Төв ПТК\
2-р байр Г.Бат-Ирээдүй \Эрдэнэ ПТК\
3-р байр Г. Түвшинбат \Эрдэнэ ПТК\
Хоолны үйлчилгээ:
1-р байр Ж.Дэлгэр-Эх \Төв ПТК\
2-р байр С.Ган-Эрдэнэ \Төв ПТК\
3-р байр Б.Пүрэвжаргал \Баянчандмань ПТК\
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд:
С.Цэнд-Аюуш Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга, үнэлгээ баталгаажуулалтын ажилтан, МУ-ын мастер тогооч, Дэлхийн ур чадварын эксперт, Зөвлөх багш, профессор
Н.Ганхуяг Дулааны инженер мэргэжилтэй, Герман Монголын мэргэжлийн боловсролын сургуульд 14 жил гагнуурын багшаар ажиллаж байгаа, Тэргүүлэх зэрэгтэй, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгт гагнуурын мэргэжилтэн, үнэлгээ баталгаажуулалтын ажилтан
Уралдааны 3-р байрыг Монголын барилгачдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Төв аймгийн барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Нямлхагва нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.